Rollpan
НӨАТ ороогүй дүн
466,000 ₮

Таны туслах тогооч Rollpan нь таны ажлыг хөнгөвчилсөн автомат эргэдэг хутгууртай керамик тогоо юм. Хоол болох явцад хутгуурыг байнгын эргэлдүүлж хутгадаг учир хоол түлэгдэх, наалдах байдлыг арилгах туслах тогоочийн үүргийг гүйцэтгэдэг. Давуу тал Хутгаж холих шаардлагагүй Цаг хэмнэнэ Тос усыг хялбар шүүнэ. Налуу бүтэцтэй учир хоолыг хурдан болгоно. Дулааныг удаан хадгална. Хоол наалдахгүй.

Тоо ширхэг
- +
Add to Wishlist
ШУУД АВАХ

Хүргэлтийн нөхцөл

Буцаалт хийх нөхцөл

Төлбөр төлөх
Боломжууд

  • Бүтээгдэхүүний танилцуулга

- Каш, шөл, хуурга, соус хийхэд хугацаа ихээр шаардагддаг ба хийх явцдаа хутгах холих, тогооны өмнө байнга зогсох шаардлага гардаг билээ. Хэрвээ та анхаарлаа хальт л өөр зүйлд хандуулбал ихэвчлэн түлэгдэж, наалдах тохиолдлууд тулгардаг.

- Rollpan нь автоматаар эргэдэг хутгууртай ба хоол болох явцад хутгуурыг эргэлдүүлж хутгадаг учир эдгээр таагүй байдлыг арилгах туслах тогоочийн үүргийг сайн гүйцэтгэдэг. Тогооны бариул нь цутгамал төмөр ба налуу цилиндр хэлбэрийн бүтэцтэй. Тиймээс энэ нь болсон хоолыг сэгсрэх, хутгахад амар байдлаар шийдвэрлэгдсэн.

- Тогооны цэвэр жинг хэмжиж үзэхэд 1.37кг болсон ба тогооны бусад дагалдах хэрэгслүүд(таг, хутгуур) нийлээд 2.4кг болсон. Мөн үүн дээр хоолны жинг тооцвол бага зэрэг хүнд болох тул эмэгтэй хүмүүс тогоог өргөх, хоолны тос асгах, зөөхдөө 2 гараар зөөх эсвэл хоолны хавчаар зэргийг ашиглаж болох учраас хэт их санаа зовох сул тал биш юм.

- Мөн тогооны налуу нь 41.5 хэм ба налуу хэлбэр нь дулааныг удаан хадгалж, хоолыг хурдан болгох, тос царцахаас сэргийлдэг байна. Тогооны ёроолын диаметр нь 25см ба дээд талын амсрын диаметр нь мөн 25см. Тогооны нийт өргөн нь 39см, өндөр нь 21см. Моторт хутгуурыг суурьлуулсанаар 29см өндөр болж өснө. Хэрэглэгчийн сэтгэгдэл: Тогоо нь өндөр бас өргөн учраас их зай эзэлдэг нь харамсалтай санагдсан ч их хоол багтах боломжтой. Янз бүрийн хоол хийж үзэхэд том тогоо нь давуу тал юм байна гэдгийг мэдэрсэн.

- Савны дотор болон гадар нь керамикаар бүрхэгдсэн учраас хоол наалдахаас сэргийлнэ. Таг нь шилээр хийгдсэн ба уурын болон тосны гаралт нь тусдаа байдаг учраас мах шараад тосыг нь асгахад хялбар. Моторт хутгагч нь дээд талдаа унтраалгатай ба хутгагчийг бариулын дээд хэсэгт холбон боолтыг чангалах замаар тогоотой бэхлэгдэнэ. Моторын тагийг онгойлгон 2ш хуруу зай хийнэ. Унтраалгыг дарахад хутгуур нь эргэлдэж, унтраахад зогсоно. Хутгуурын ир нь мөн керамик учраас хоол наалдахгүй.

- Бүрэлдэхүүн хэсгүүд нь тогоо, хутгуур, таг гэсэн 3 хэсгээс бүрдэх ба угсрах задлахад хялбар. Угсрах задлахад хялбар учраас тогоог цэвэрлэхэд ч хялбар байна. Цэвэрлэгээний хувьд мотортой хэсгээс бусдыг угааж болно. Rollpan-д дагалдаж ирэх гарын авлага дээр заавал дагаж мөрдөх ёстой урьдчилан сэргийлэх арга хэмжээг харах боломжтой. Тогооны хэмжээнд таарсан хоол хийх гадаргууг(пилетка) ашиглах.

- Тогоог хоол хийх гадаргуугийн яг төвд байрлуулан ашиглах. Тогоог урьдчилан халаах шаардлагагүй боловч хэт өндөр дулаан дээр хэрэглэвэл тогоо шатах болох учир дунд, дундаас дээгүүр дулааныг ашиглахыг зөвлөж байна. Тогооны хоол хийх хүчин чадал нь 800гр эсвэл 2л дотор хэрэглэхийг зөвлөж байна.

Давуу тал: Хутгаж холих шаардлагагүй Цаг хэмнэнэ Тос усыг хялбар шүүнэ. Налуу бүтэцтэй учир хоолыг хурдан болгоно. Дулааныг удаан хадгална. Хоол наалдахгүй.

Нүүр
Ангилал
0
Хадгалсан
1
Сагс
  • Хаяг: Канон Төв, Оффисын 4-р давхар, 402 тоот,
    Энхтайвны өргөн чөлөө 29/1, Чингэлтэй Дүүрэг,
    2-р хороо, Улаанбаатар хот, Монгол Улс
  • Email: [email protected]
  • Phone: (212) 555-1234
Login